Уран бүтээлч Т. Чулуунбаатар нь Монгол морийг дэлхий нийтэд урлагаар дамжуулж сурталчилан таниулах зорилгоор "800 Монгол морин туурайн мөр"-г уран бүтээл болгон морины гишгэх, хатирах, давхих бүхий л үйлийг зураг болгон мөнхөлснийг урлаг сонирхогч Та бүхэнд хүргэж байна.

Энэ нь дэлхийд анх удаа болж буй бөгөөд маш гайхалтай орчин үеийн зургууд энэ үйл явцын дүнд буй болжээ.

Үзэсгэлэн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18:00 цагт BlueMon төвийн 1 давхарт байрлах “Norphei” арт галерейд нээгдэнэ.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Харилцах утас: 95903067