Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest уламжлал ёсоор олон улсын А зэрэглэлийн кино наадмууд болох Канн, Берлиний наадмаас шилдэг шагнал хүртэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан кинонуудыг толилуулна.***2019 оны Каннын кино наадмын Алтан камер шагналт "Бидний ээжүүд" /Гватемал/***2019 оны Берлиний кино наадмын уралдаант хэсэгт Алтан баавгай шагналд нэр дэвшиж, шүүгчдийн шагнал хүртсэн "Бурхан байдаг, Түүний нэр Петруня" /Македони/***2019 Каннын кино наадмын шүүмжлэгчдийн 7 хоног хэсэгт шалгарсан, Шанхайн ОУ кино наадмын шилдэг кино "Дуулахын тулд амьдарна" /БНХАУ/