“БҮТЭЭЛЧ АЗИ” сэдэвт Олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн Norphei Art gallery-д 2019 оны 06 сарын 25-27 хүртэл дэлгэгдэнэ.

СУИС-ийн ДДУС, Монголын дизайнерүүд болон Үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа болон бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загвар үйдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос Улсын Хувцас Загварын Бизнесийн холбоотой хамтран 2019 оны 6-р сарын 25-ны өдрөөс 6-р сарын 27-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотноо олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгуулж байна.