Гэрэл зураг сонирхдог, гэрэл зурагт хайртай хүн бүрд зориулан Монгол дах Canon-ий цор ганц төлөөлөгч Canon Mongolia нь 2019 оны 5-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд Shangri-La Centre, Ulaanbaatar-ийн 1-р давхарт “Bloom With Canon” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд 2018 онд www.canonmongolia.mn платформоор сар бүр зохион байгуулагдсан “Canon Mongolia Гэрэл Зургийн Уралдаан 2018”-ын шилдэг оролцогчдын уран бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд 3 өдрийн турш Монголын гэрэл зургийн салбарын томоохон төлөөлөл болсон эрхмүүдийн хамт гэрэл зургийн талаарх сонирхолтой хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна. Арга хэмжээний үер Canon брэндийн хамгийн сүүлийн үеийн камер, түүний дагалдах хэрэгсэл, хэвлэх төхөөрөмж гэх мэт гэрэл зураг болон түүнийг дүрсжүүлэхтэй холбоотой бүхий л бүтээгдэхүүнүүдийг танилцуулах бөгөөд бодитоор, өөрийн биеэр туршиж үзэх боломжийг олгож байна. Уг 3 өдрүүдээр борлуулагдаж буй бүх бүтээгдэхүүнүүд бэлэгтэй бөгөөд зөвхөн 3 хоног үйлчлэх томоохон хямдралыг мөн зарлана.

Амьдралын ЭЕРЭГ, ГЭГЭЭЛЭГ бүхнийг мэдрэхийг хүссэн хүн бүрийг #BloomWithCanon арга хэмжээндээ урьж байна. 5-р сарын 3-5ны өдрүүдэд 10:00-22:00 хүртэл Шангри-Ла Маллын 1-р давхарт гэрэл зургийн үзэсгэлэн болон бүтээгдэхүүн туршиж үзэх хэсэг хүн бүрд нээлттэйгээр ажиллах болно. Гэрэл зургийн мэргэжилтнүүдтэй хамтарсан хөтөлбөрийн талаарх мэдээлэл тун удахгүй...