МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ БАЙЛАА

Уран Зургийн Галерей урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2019 оны 4 сарын 13-ны өдөр Монголын Урлагийн Зөвлөлийн “Соёл, урлагийн залуу манлайлагч хөтөлбөр”-ийн ART ARBOUR төслийг дэмжиж "УРАН ЗУРГИЙГ ХЭРХЭН УНШИХ ВЭ?" лекцийг үнэ төлбөргүй зохион явуулав. Лекцийг Дүрслэх урлаг дизайны Анима сургуулийн багш, урлаг судлаач, МУЗ- “Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогч М.Аминаа уншлаа. Мөн өдрүүдэд олон улсын "Типоманиа" фестивалийн 2018 оны шинэ бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж, БИД МОНГОЛ АГУУЛГА нэгдлийн залуу дизайнерууд олон сонирхолтой арга хэмжээг зохион явуулсан юм.Амралтын өдрүүдэд нийт 500 гаруй урлаг сонирхогч, судлаач оюутан залуус Монголын уран зургийн галерейгаар үйлчлүүлээ.