Ганзам

Сүмбэрраз Ганзам

  • Төрсөн он
    • 1977
  • 1977онд Улаанбаатар хотод төрсөн
    Боловсрол:
    1993   86-р дунд сургууль
    1996   Дүрслэх урлагийн дунд сургууль
    1998   Дүрслэх урлагийн дээд сургууль/баклавр/
    2005   Дээд боловсролын хүрээлэн /магистр/ тус тус төгссөн
Ажилласан байдал:
1998-2001    Соёлын Өвийн Төвд сэргээн засварлагч зураач
2002оноос СУИС-ийн Дүрслэх Урлагийн сургуульд Монгол зургийн багшаар ажиллаж байна.
1998-2002 онд  Соёлын өвийн төвд ажиллах хугацаанд хийсэн томоохон ажлуудаас дурдвал:
1999 онд Сорсын сангийн төслөөр Б.Шаравын “Монголын нэг өдөр” хосгүй үнэт бүтээлийг албан ёсны эрхтэйгээр сэргээн засварлан хуулбарлаж, Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгсөн.
2000-2001 онд Эрдэнэзуу сүм музейд хадгалагдан байгаа “5-р Богд болон гэгээнтнүүдийн хөрөг” хосгүй үнэт бүтээлийг сэргээн засварлаж, хуулбарлан тухайн музейд хүлээлгэн өгсөн.
2000 онд Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Занабазарын бүтээсэн “Ногоон дарь эх” хосгүй үнэт баримлын өнгийг бүрэн сэргээн засварласан. Мөн уг музейд хадгалагдаж буй “Занабазарын хөрөг” баримлын өнгийг сэргээн засварласан.
Соёлын өвийн төвд ажиллах хугацаанд нийт 80 орчим эртний болон орчин үеийн уран зургуудыг сэргээн засварласан.  
СУИС-н ДУС-д ажиллах хугацаанд нийт 3 анги, 33 оюутанг амжилттай төгсгөсөн. 2008 онд төгсөгч Ц.Оюун-Эрдэнэ “Бурхан багшийн зохионгуй” бүтээлээр шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.
2005 онд Богд хааны ордон музейн захиалгаар Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гаргах” бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хуулбарлан хүлээлгэж өгсөн.
Үзэсгэлэн:
2002   “ Талын чимээ” хамтарсан үзэсгэлэн
2005   “Монгол зураг” хамтарсан үзэсгэлэн
2012   “Бид” хамтарсан үзэсгэлэн
2006   “Их Монгол 800” үзэсгэлэн УЭХ
2002, 2005, 2010   “Монгол зураг” нийгэмлэгийн үзэсгэлэн
2003, 2004   УЭХ- ны “Хавар” үзэсгэлэн
2002-2014    ДУС-ийн багш нарын “Орон зай” үзэсгэлэн
Гадаад үзэсгэлэн:
2006   Япон- Яманаши  хамтарсан үзэсгэлэн 
2007   Франц- Пован  хамтарсан үзэсгэлэн
2008   БНХАУ-Хөх хот хамтарсан үзэсгэлэн
2009   Орос- Эрхүү хамтарсан үзэсгэлэн
2009   АНУ- Вашингтон хамтарсан үзэсгэлэн
2009   БНСУ-Чежу Олон улсын урлагийн их наадам
2014   БНСУ-Чоннам хамтарсан үзэсгэлэн
 
    Шинэчлэлийг имэйлээр авах